Болгарын Казанлык хотод нэгэн өвөрмөц музей нээгджээ. Энэ талаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ музей нь цорын ганц үзмэртэй бөгөөд энэ үзмэр нь 1925 онд Болгарын зураач Ивано Милев зурсан "Ахинора" гэдэг зураг аж. Иван Милев Болгарын модерны гол төлөөлөгчдийн нэгд тооцогддоггийн дээр тэрбээр Ардын театрын тайзны зураачаар ажиллаж байжээ.
Энэ зургийг хадгалахын тулд музейд тусгай хэм, чийгшил, гэрэлтүүлгийн нөхцөлийг бүрдүүлсэн байна. Музейн байранд нэг удаад 10-аас доош хүн орж үзэх боломжтой гэнэ. Казанлыкд нээгдсэн энэ музей ганцхан үзмэртэй дэлхийн цорын ганц музейд тооцогдож байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |