Таван настай хүүхэд ээжийнхээ хамт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Энэ оны тавдугаар сарын 31-ны өдрийн 23.30 цагийн орчимд "Хүү бид хоёрыг зодчихлоо" гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Гомдол мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж тухайн холбогдогч этгээдийг эрүүлжүүлэн саатуулах төвд саатуулсан.
Хохирогч болох ээж хүү хоёрыг түр хамгаалах байрны хяналтад авах хүсэлтийг тавьсан. Цагдаагийн байгууллагаас биечилсэн хяналт, хамгаалалт тавиад ажиллаж байна. Хохирогч нарын гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх шинжилгээний эмчийг томилон шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хэрэгт холбогдогч этгээдийг цагдаг хорих саналыг прокурорын байгуулагад тавьсан" гэлээ.
Уншиж байна |