Морьтойгоо голын усанд ороод гарч ирээгүй 20 настай иргэнийг Онцгой байдлын алба хаагчид эрэн хайж байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын “Тэнгис” голын ус руу морьтойгоо орсон иргэн Б гарч ирээгүй тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 23:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 20 настай иргэн Б -ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Уншиж байна |