Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээтэй холбогдуулан маргааш 08:00-20:00 цагийн хооронд
Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
“Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) замыг хаана.
Хүүхдүүдийн парад 10:30-11:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Төв шуудангийн уулзвар хүртэл явах учраас зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Мөн 12:00-12:30 цагийн хооронд Централ тауерын уулзвараас Шангри-лагийн уулзвар хүртэл хөдөлгөөн түр хязгаарлаж, парад явах юм.
Уншиж байна |