ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна USD 3430.65 ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна CNY 468.9 Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай KRW 2.84 Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна SEK 307.74 Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна JPY 21.99 Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна RUB 33.71 Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ EUR 3538.37 Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна CHF 3760.03 Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх 150 сая ам.долларын санхүүжилт батлагдав GBP 4189.34 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ататуркийн бунхан цогцолбор”-т хүндэтгэл үзүүллээ BGN 1809.18
Шатрын спортоор Монгол Улсын шинэ аваргууд төрлөө
2023-05-31
Мөнхдалайн Амилал

 

Ховд аймагт болсон шатрын 61 дэх удаагийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд "Зууны шатар" клубийн тамирчин, дэлхийн шатрын холбооны мастер 16 настай тамирчин Мөнхдалайн Амилал Монгол Улсын 33 дахь аваргаар тодров. 


Монголын шатрын түүхэнд 16 нас, 8 сартайдаа хамгийн залуу улсын аваргаар тодорсон М.Амилал олон ястаны нутагт 11 өргөөс нэг ч хожигдолгүй 8.5 оноогоор алтан медалийн эзэн болсон юм.

 

Э.Хүслэн

Харин Төв аймаг, "Хан-Алтай" клуб, 52-р сургуулийн тамирчин спортын дэд мастер Э.Хүслэн 15 нас 4 сартайдаа Монгол Улсын аварга шатарчнаар тодорчээ.

 

11-р тойргийн тоглолтод дэд мастер Э.Хүслэн хар өнгөөр наадаж Б.Амин-Эрдэнийн эсрэг хожил байгуулж, 11 өргөөс 7.5 хожилтой коэффицентийн давуугаар Монгол Улсын аварга цол хүртлээ.

Shuud.mn
Сонин хачин
Сэтгэгдэл: