Өнөөдөр өглөөний 06.29 цагт БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн утсанд ирсэн анхааруулга мессэжтэй холбогдуулан тус улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд "2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06.29 цагт БНАСАУ өмнө зүгт сансрын пуужин харвасантай холбогдуулан Сөүл хот болон Пэгрён-ду орчимд пуужингийн хэлтэрхий унах магадлалтай гэж үзэн иргэдийг хоргодох байранд орох анхааруулга гаргасан ч 06:41 цагт анхааруулгыг цуцлав. Иймд сургууль, албан газрууд хэвийн ажиллана.
ЭСЯ-аас холбогдох байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүр хүргэж ажиллах тул Иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байна уу" гэсэн байна.
Уншиж байна |