МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн зуслангуудын хувьчлалд аудит оруулна гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хүүхдийн зуслангуудын хувьчлал хулгайн замаар орсон нь үнэн.Бүх ЕБС ын 70 хувь нь биеийн тамирын талбайгаа хууль бусаар алдсан нь яамнаас хийсэн газрын тооллогоор болсон.Ерөнхий сайд маш чухал асуудлыг хөндлөө...Хүүхдийн зусланг сэргээх ёстой" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.
Өнөөдрийн байдлаар “Нарс”, “Өлзийт”, “Жавхлант”, “Янзага”, “Соёл”, "Өгөөмөр" зэрэг олон арван хүүхдийн зуслан хувьд шилжсэн байгаа юм.
Уншиж байна |