Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2023-05-24

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу хоёрдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 1587 хүн бүртгүүлсэн. Гурван өдөр үргэлжлэх ерөнхий шалгалтыг  өдөрт 4 ээлжээр, нэг удаад 133 иргэн шалгалт өгөх байдлаар зохион байгуулж байна.  

 

 

Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэлсэн шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны үйл ажиллагааны чанар, төрийн албанд ажиллагсдын үр дүн сургалтын байгууллагын чанараас шууд хамаардаг. Өмнөх жилүүдийн судалгааны дүнгээс харахад АШУҮИС, МУИС, Санхүү эдийн засгийн их сургуулийн төгсөгчид шалгалтад 51 хувьтай тэнцэж байсан. Цаашид ЕБС-ийн төгсөгчдийн  боловсролын чанарыг  уялдуулахаар судалж байна. Энэ жилийн тухайд улсын хэмжээнд 3816 иргэн төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн. Шалгалт өгч буй бүх хүнд амжилт хүсье” гэлээ.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт  өөрчлөлт  орж төрийн  албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар болсон. Улмаар 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулах юм. 

 

Shuud.mn
Сонин хачин