УИХ-ын дарга Г.Занданшатарын намтарт АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан тухай дурьдсан байдаг.
Энэ бол 2013-2015 он. Тэгвэл тухайн үед буюу 2015 онд Г.Занданшатарын хүү Алтангэрэл нь АНУ-ын Калифорниа их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангаас 93 мянган долларын зээл авчээ. Үүний дараа буюу 2016 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдоход охин Должинсүрэн нь 2013 долларын зээлийг авч суралцсан байна.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар 2017 онд 2016 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ гэр бүлээрээ жилийн 196 сая төгрөгийн орлого олсон тухайгаа мэдүүлжээ. Тухайн үед УИХ-ын даргынх 722 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй, хоёр машинтай, 130 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй, дансандаа 77 сая төгрөгтэй байжээ.