Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич Ж.Очирхуяг шинэ зүйлийн аалз нээж дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүллээ. Уг аалзны тухай салбарын хоёр эрдэмтэнтэй хамтран бичсэн “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” өгүүлэл нь "Acta Arachnologica" сэтгүүлд хэвлэгдэхээр болсон байна. Иймд олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрмийн дагуу Ж.Очирхуяг шинээр олж нээсэн аалзаа багшийнхаа нэрлэхээр болжээ.
Монгол орноос олдсон шинэ зүйлийн аалз нь Coreodrassus boldgivi нэртэй болжээ.
Профессор Б.Болдгив нь Монголын биологийн шинжлэх ухаанд олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, олон сайн бүтээл, мөн шавь төрүүлсэн манай тэргүүний биологич эрдэмтдийн нэг юм. Түүний шинжлэх ухаанд олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл ийнхүү дэлхийн шинжлэх ухаанд данслагдан үлдэж байна.
Ж.Очирхуяг нь 2021 онд МУИС-ийн экологийн ангийг төгссөн бөгөөд бакалаврын зэргээ үет хөлтөн буюу аалзны судалгаагаар хийж хамгаалжээ. Улмаар Монголдоо төгссөн тав дахь аалз судлаач болсон аж.
Уншиж байна |