Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт утаат болон электрон тамхи, дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглолоо. Аймгийн Засаг даргын орлогчийн А/205 дугаар захирамжаар утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахыг тавдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хориглосон байна.
Иргэд, өсвөр үе, залуучуудыг тамхинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон аж.