Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын Шилэн ажиллагааны явцын талаар өнөөдөр /2023.04.10/ мэдээлэл хийлээ.
Шилэн ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт 10 325 зээлдэгчээс 6 092 аж ахуйн нэгж, төрийн байгууллага, ТББ, иргэний 52.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн мэдээллийг нээлттэй болголоо. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг энэ долоо хоногт багтаан ил болгохоор болжээ. /Мэдээллийг энд дарж үзнэ үү/
Энэ мэдээллээс иргэн, ААН-ийн зээлийн эх үүсвэр, үлдэгдэл, зориулалтыг харах боломжтой юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Асуудалд сургаар, хардлагаар ханддаг биш бодитой ханддаг болгохын тулд бид мэдээлэгч хариуцагч байгууллагуудын эх сурвалж дээр үндэслэн shilen.gov.mn сайтыг нээсэн. Мэдээллийн үнэн зөв эсэхэд мэдээлэл хариуцагч нар хариуцлага хүлээнэ" гэдгийг хэлэв.