Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Их Британид айлчлах ёстой ч энэ айлчлал тасалдаж болзошгүй болсон талаар The daily Telegraph сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нисгэгчид онгоц жолоодохоос татгалзсаны улмаас Нетаньяху Лондон руу явж чадаагүй гэнэ. Нетаньяху улс орондоо шүүхийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг олон нийт эсэргүүцэн улс даяар олон өдөр эсэргүүцэл илэрхийлж байгаа бөгөөд энэ эсэргүүцэлд нисгэгчид нэгдсэн байна. Тиймээс нисгэгчид Лондонг зорих онгоцыг жолоодохоос татгалзжээ.
Өмнө нь мөн ийм тохиолдол гарч байв. Тодруулбал гуравдугаар сард ч нисгэгчид эсэргүүцэлд нэгдэн, Нетаньяхуг Ром руу хүргэхээр татгалзаж байсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |