Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
МСҮТ байгуулахаар төсөвт тусгагдсан 1.8 тэрбум төгрөг хаачив?
2023-03-22

Цаасан дээрх төлөвлөгөөг ажил хэрэг болгоогүй боловч багагүй хэмжээний төсөв мөнгө зарцуулагдсан байгаа асуудал өчигдрийн байнгын хорооны хуралдааны үеэр дурьдагдлаа.

 

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Атрын IV аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Сант суманд хөдөө аж ахуйн Агротехникийн засварын төв барьж, МСҮТ байгуулна гэсэн байна. Гэвч энэ ажлын хүрээнд хоёр сургалт хийсэн, нэг байгууллагад хүсэлт гаргасан гэж бичсэн байна. Хөдөө аж ахуйн Агротехникийн засварын үйлчилгээний төв МСҮТ-тэй холбоотойгоор БШУ-ны яаманд 1,8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. 1.8 тэрбум төгрөгөөр хоёр удаагийн сургалт зохион байгуулсан гэж ойлгож болох уу" гэсэн юм. 

 

 

Гэвч албаныхан 1,8 тэрбум төгрөгийг хаана, хэн, хэрхэн зарцуулсан талаар "БШУ-ны сайдын багцад багтсан хөрөнгө" гэхээс өөр тайлбар өгч чадсангүй.  Хөдөө аж ахуйн Агротехникийн засварын үйлчилгээний төв МСҮТ-тэй холбоотой асуудал ийнхүү хэдэн он дамжигдан яригдаж, төсөв мөнгө тусгагдсан байгаа нь анхаарал татаж байна. 

 

Энэхүү Хөдөө аж ахуйн Агротехникийн засварын үйлчилгээний төв МСҮТ-ийн үйл ажиллагааг Боловсролын яамны харьяанд шилжүүлж, Хөдөө аж ахуйн их сургуульд хамааруулахаар төлөвлөсөн байдаг. Тухайн үедээ Засгийн газар МСҮТ-ийн үйл ажиллагааг сэргээж, Инноваци технологийн парк байгуулах тогтоол хүртэл гаргаж байсан нь цагаан дээр хараар бичигдэн үлджээ. 

 

Харин өнөөдөр энэ ажил цаасан дээр хоёр сургалт зохион байгуулсан гэсэн үгнээс цаашгүй 1,8 тэрбум төгрөгийн зарцуулалтай байгааг холбогдох сайд нар анхааралтай авч, тайлбар өгөх биз ээ.

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин