Хойд эцгийн хүчирхийлэлд өртсөн ГУРВАН настай хүү ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Хэргийг тодруулбал, энэ сарын 8-нд буюу өчигдөр орой хойд эцэг Э нь гурван настай хүүг өндрөөс уначихлаа хэмээн ГССҮТ-д авчраад, зугтсан байна.
Улмаар ГССҮТ-өөс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр шуурхай ажиллагаа явуулж, хойт эцэг Э-г баривчлан саатуулаад байгаа аж. Эх сурвалж "Хүү тархиндаа хүнд гэмт авч, нуруу, гар нь хугарсан байдалтай биеийн байдал хүнд ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ тасагт УХААНГҮЙ хэвтэж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
НЭМЭЛТ: Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж ажиллаж байна. Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь эмнэлэгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна. Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.