Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ВВС: Дайны нэг жилд Барууны хориг Оросыг зогсоогоогүйн учир 
2023-02-24

 

Орос улс асар их хориг арга хэмжээний дарамтан дор нэг жилийг өнгөрүүлэв. Гэвч Оросын эрх баригчид дайнд зарцуулах мөнгөө олсоор байгаагийн дээр Оросын арми Украины нутагт байлдаж, эзлэн түрэмгийлсэн хэвээр л байна. Дайныг зогсоох зорилготой хориг арга хэмжээ нөлөөлөөгүйн учир юу вэ? 

 

ОХУ Украин руу түрэмгийллээ эхлэснээс хойш яг нэг жилийн хугацаа тохиож байна. 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Донбассыг чөлөөлөх тусгай ажиллагаа” эхлүүлж байгаагаа зарлаж байв. Ингээд Орос, Украины дайн эхэлсэн юм. 


Дайн эхэлсэн өдрөөс л улс орнууд Орост дарамт шахалт үзүүлэх зорилгоор хориг тавьж эхэлсэн АНУ-аас эхлээд Европын холбоо, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн нийт 40 гаруй орон хоригт нэгдэж, барууны орнууд Оросын валютын нөөцийг царцааж, чинэжэлэг оросуудын дарвуулт завь, үл хөдлөх хөрөнгийг хурааж, төрийн банкуудыг олон улсын санхүүгийн системээс салгаж, Оросоос газрын тос нүүрс авахаас татгалзан, Орост тоног төхөөрөмж, технологи зарахыг хориглож байлаа. Ингээд дайн эхлүүлсэн Орос улс энэ дэлхийн хамгийн адгийн орон болж хувирсан юм. Барууны санхүүжилтгүй, хөрөнгө оруулалт технологигүй хоцров. 


Хориг арга хэмжээний зорилго нь Оросын орлогыг танаж, Путинийг мөнгөө ард иргэддээ зарцуулах уу эсвэл дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том эзлэн түрэмгийлэгч дайндаа зарцуулах уу гэсэн сонголтын өмнө аваачих явдал байлаа. Гэсэн ч зорилго төдийлөн биелсэнгүй. 


Хоригийн дарамтад орсон ч Оросын эдийн засаг сүйрээгүйн учир 


Шинжээчдийн үзэж байгаагаар, Оросын эрх баригчид эхлээд хоригт сайтар бэлдээд, дараа нь эдийн засгийн бодлого дээрээ бүдүүлэг алдаа гаргахаас зайлсхийж, эрчим хүчний хямралаас мөнгө олсон гэнэ. Түүнчлэн хориг арга хэмжээг нэг удаад олноор биш, аажмаар тавьж байсан тул эдийн засаг сүйрэхэд нөлөөлөгүй аж. 

“Орос бол ядуу хүмүүстэй баян орон. Дайн эхлэхдээ санхүү сайтай байсан, үүндээ ч бэлдсэн байсан" гэж Чикагогийн их сургуулийн эдийн засагч Константин Сонин ВВС агентлагт ярьжээ. Кремль энэ дайнд урьдаас бэлдсэн тул дайны дараа ч төсвийн цоорхойг нөхөх мөнгөтэй байсан, энэ нь нэг жил, тэр бүү хэл хоёр жилд ч хүрэлцэхүйц байгаа гэж шинжээчид үзэж байгаа аж. 


Хориг арга хэмжээ тавих үед төрийн санд нь илүүдэл мөнгө байсан бол валютын урсгал хэрэгцээт хэмжээнээс ч давж байсан аж. Ийм нөхцөлд барууны тавьж буй хоригоос үүдэлтэй санхүүгийн хямрал гарах боломжгүй гэж Калифорний их сургуулийн эдийн засагч Олег Ицхоки үзэж байгаа гэнэ. 


Улмаар хориг тавихад Оросын санхүүгийн байдал улам л сайжирчээ. Эрчим хүчний түүхий эдийн үнэ асар өндөр болж, үүнээс үүдэн Оросын орлого ч нэмэгджээ. Дайнаас өмнө Оросын төсөвт орох түүхий эдийн экспортын орлого 40 орчим хувьтай байсан бол 2022 онд 60 хувь болтлоо өсчээ. 


Хориг арга хэмжээ дэлхийд эзлэх Оросын байр суурийг хэрхэн өөрчлөв
 

ВВС агентлагийн нийтлэлд өгүүлснээр, Путин өөрийгөө Барууны эсрэг загалмайтны аян дайны тэргүүн гэж үздэг аж. Тэрбээр Украин руу довтлох шийдвэр гаргах болсноо “америк маягийн дэг журмыг үндсээр нь өөрчлөх эхлэл” хэмээж байв. Түүнчлэн Барууныхан хориг тавьсанд дургүйцэж байгаагаа илэрхийлж байлаа. 


Ингээд Кремль ганцаардаж эхлэв. Путинийг Барууны орнууд руу зорчихыг хориглов, энэ нь цөмийн гүрнний тэргүүний хувьд байж болох хамгийн дээд хориг юм. Хөрш орнуудын хүндлэл ч буурлаа. Өмнө нь Путин Америкийн Ерөнхийлөгч, Ромын папыг ч хүлээлгэдэг байсан бол өнгөрсөн намар Самаркандад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Путин өөрөө Энэтхэгийн Ерөнхий сайд, Туркийн Ерөнхийлөгчийг хүлээсэн юм. Тэр бүү хэл Кыргызстан, Азербайжаны удирдлагууд ч түүнтэй уулзахаар яарсангүй. 


Путин Оросыг дайнд дайчлахаас өмнө улс орноо эрчим хүчний их гүрэн болгон гэж тооцоолж байв. Харин дайн түүний төлөвлөгөөг үгүй хийсэн юм. Дайнаас өмнө Орос улс эрчим хүчний түүхий эд экспортлогч дэлхийн томоохон нийлүүлэгч орон байв.

 

Харин Украинд дайн өдүүлснээр Оросын газрын тос, хийн олборлолт багасав. Шинжээчдийн тооцоолсноор Оросын гол бүтээгдэхүнү болох газрын тосны үйлдвэрлэл 2035 он гэхэд өдөрт 7-9 сая баррель болтлоо буурах гэнэ. 2019 онд энэ үзүүлэлт өдөрт 12 сая баррель байсан юм. Харин өмнөх онтой харьцуулахад энэ нь 13 хувиар буурсан үзүүлэлт аж.


Дайнаас үүдэлтэй харилцан хоригийн улмаас Европ Оросын хийгүй хөлдөнө гэсэн яриа гарч байсан ч Европын орнууд өвлийг төвөг багатай даван туулж байгаа талаар шинжээчид онцолж байна. Тэдний өгүүлснээр улс хэмнэлт хийж, хийн хэрэглээгээ 25 хувиар бууруулжээ. Түүнчлэн нэг орноос түүхий эдийн хамааралтай байх нь зүй зохистой эсэх асуудлыг хөндөх болж, улмаар сэргээгдэх эрчим хүч дээр тулгуурлах, өөрсдийгөө эрчим хүчний нөөцөөр хангах тал дээр эрчимтэй ажиллах болсон аж. 


Орост үлдсэн түншүүд Орост туслаж чадах уу? 
 

ВВС агентлагийн нийтлэлд өгүүлснээр, Орост үлдсэн түншүүд тус улсад бусад зах зээлийг орлож чадахгүй хэмээн онцолсон байна. Учир нь Барууны орнууд нийлээд дэлхийн эдийн засгийн 60 хувийг бүрдүүлдэг бол Хятад 20 хүрэхгүй хувь, харин Орос ердөө хоёр хувийг эзлэдэг аж. Эндээс үүдэн дараах гурван дүгнэлтийг гаргажээ. 
Нэгдүгээрт, Орос улс дайнаас өмнө дэлхий даяар худалдаа хийдэг байв. Харин өнөөдөр дэлхийн тал нь ОХУ-ын хувьд хаалттай. 


Хоёрдугаарт, Хятад улс Орост үлдсэн түншүүд дундаас хамгийн том, чинээлэг, түрэмгийн дээр хамгийн ойрын түншид тооцогдож байна. Энэ улсын эдийн засаг оросынхоос 10 дахин том, харин Оросын эрчим хүчний түүхий эдээс хамааралтай байх байдал нь Европынхтой харьцуулахад харьцангуй бага аж. Барууны орнуудыг алдсан Орос улс Хятадад багахан бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан бол дайнаас хойш нийлүүлэлт нь огцом нэмэгджээ.


Гуравдугаарт, Хятад, Энэтхэг болон бусад хөгжиж буй орнуудын баялаг барууны зах зээлд хүрэх гарцаас ихээхэн хамаардпаг. Оросын төлөө Барууныхантай муудалцахыг хэн ч хүсэхгүй байгаа. Тиймээс хоригт оруулна гэсэн багахан сүрдүүлгэ гарахад л Оростой түнш орнууд энэ орныг хаяхад бэлэн. 


“Хятад Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд Оросоос хямд газрын тос худалдан авч байгаа, манай тавьсан хориг тэдэнд завшаан болсон. Гэхдээ зүгээр ээ. Энэ завшааныг бусад улс орнууд ашиглахыг бид эсэргүүцэхгүй. Гол нь Орос л завшихгүй бол боллоо” хэмээн АНУ-ын Сангийн яаман дахь газрын тосны хориг хариуцсан албан тушаалтан Бен Харрис мэдэгдэж байв. 


Орос улс хоригт багтсан бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэх шинэ сувгуудыг бий болгож, ийм бүтээгдэхүүнээ худалдан авах улс орнуудыг олсоор байна. Гэхдээ импорт хүлээн авахын тулд илүү ихийг төлж, удаан хүлээх шаардлагатай болж байгаа юм. Үүний зэрэгцээ шинэ худалдан авагчид улам багасаж байгаа, олдлоо ч ядуу буурай орнууд байх тул тийш хүргэх тээвэрлэлтийн зардал хэд дахин өссөнөөр экспортоос олох орлого улам л буурна гэж шинжээчид үзэж байгаа аж. 


 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-02-28
MONGOLIA NEWS:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-02-28
СЛАВА РОССИИ!:
ПУТИН: "...америк маягийн дэг журмыг үндсээр нь өөрчлөх эхлэл”
2023-02-26
Орос ах ялчихаагүй юм уу
2023-02-25
Иргэн:
Эрлийзүүд Монголчуудыг дорд үздэг ба Монголчуудыг тоодоггүй. Тиймээс та нар онгироод хэрэггүй.
2023-02-24
ard:
том хоорондооо улс гүрэн дэлхиин асуудал ярьсан чацага царайлсан лалруууд монголынхооо нам дагасан өлөн хужаа төрхдүүүдээ дэээр залчааад бүх баялагаааа тонуулж дэээрэмүүлэээд хэвтэж байж юунч том том хуцалдав жингэрүүүдээээ тэмцэж. чаддаг улс гүрэн хөгжинө солонгосоооо хар малуудаааа
2023-02-24
Иргэн:
Эрлийзүүд Монголчуудыг дорд үздэг ба Монголчуудыг тоодоггүй. Тиймээс та нар онгироод хэрэггүй.
Зел 2014 онд чинь кинондоо тоглоод л явж байсан шд... украйны ерөнхийлөгч хэн болохоос үл хамаарч бузар орсууд дайн хийх байсан биз...
2023-02-24
Биеэ үнэлэгч
2023-02-24
чи оркуудын бөгсийг үнсээд хэдийг авдын?
2023-02-24
Чи еерее хуц бегс долоосон лалар
2023-02-24
оооо:
Хуцваа. дайн 2014 онд эхэлсэн. юм мэдэж байж ярь. Дайныг эхлүүлсэн эзэд бол АНУ НАТО түүний хүүхэлдэй Зел эхлүүлсэн мэдэж ав малаааа
2023-02-24
чи оркуудын бөгсийг үнсээд хэдийг авдын?
Чи еерее хуц бегс долоосон лалар
Болд:
Оросын ард түмний биш Путины өдүүлсэн эзлэн түрэмгийлэх дайнд гэм зэмгүй хичнээн Орос Украйны залуучууд иргэд хүүхдүүд амь үрэгдэв. Хичнээн сайхан хот тосгон үнс нурам болов. Дайнд сайн сайхан юм гэж байхгүй. Үхэл сүйрэл. Зөвхөн чөтгөрүүд л баярлаж байгаа.
2023-02-24
Зел 2014 онд чинь кинондоо тоглоод л явж байсан шд... украйны ерөнхийлөгч хэн болохоос үл хамаарч бузар орсууд дайн хийх байсан биз...
оооо:
Хуцваа. дайн 2014 онд эхэлсэн. юм мэдэж байж ярь. Дайныг эхлүүлсэн эзэд бол АНУ НАТО түүний хүүхэлдэй Зел эхлүүлсэн мэдэж ав малаааа