Аргентины Ерөнхийлөгч асан Кристина Киршнерийг авлигын хэргээр зургаан жилийн хорих ялаар шүүх шийтгэжээ. Түүнчлэн насан туршдаа төрийн албан тушаал хаших эрхийг нь шүүхээс хассан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Кристина Киршнер 2007-2015 онуудад Аргентины төрийн тэргүүний албыг хашиж байв. 2016 онд түүнийг Санта-Крус мужид гүйцэтгэх замын ажилтай холбоотойгоор авлига авсан гэж буруутгасан юм. Замын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа Аргентины Засгийн газар Ерөнхийлөгч Киршнерийн шахалтаар Киршнертэй үгсэн тохиролцсон бизнесмен Ласаро Баесын компаниудад давуу эрх олгосон гэдгийг хууль сахиулагчид тогтоосон байна.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор өөр 12 хүн ял сонсохоор болсон гэнэ. 2022 оны наймдугаар сард Аргентины прокурор Диего Лусиани Ерөнхийлөгч асан Кристина Киршнерт 12 жилийн хорих, төрийн албыг хашихыг хориглох, нэг тэрбум долларын торгууль оноох ял төлөвлөж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |