Өнгөрсөн зун эхэлсэн, Канадын зэвсэгт хүчний зааварлагчид Британийн армитай хамтран Украины цэргүүдийг сургах энэ оны сүүлийн сургалт дуусжээ. Энэ талаар Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдээлснийг ВВС агентлаг дамжуулсан байна.
"Зуны дунд үеэс эхлэн Канадын Зэвсэгт хүчний зааварлагчид Британийн армитай нягт хамран ажиллаж Украины цэргийн алба хаагчдыг улс орноо, гэр бүлээ Оросын түрэмгийллээс хамгаалах үндсэн дадал туршлагад сургалаа" хэмээн Зэвсэгт хүчний мэдээлэлд өгүүлжээ.
Энэ сургалтын үеэр, тулааны талбар дээрээс шархдагсадыг нүүлгэн шилжүүлэх, тусламж үзүүлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, буудах, дэлбэрэх төхөөрөмж таних, хотын нөхцөлд болон нуувчнаас тулалдах зэрэг чадварт цэргүүд суралцсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |