Орос, Хятадын цэргийн онгоцууд Өмнөд Солонгосын агаараас эсэргүүцэн хамгаалах бүс рүү нэвтэрсэн гэнэ. Энэ талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын агаараас эсэргүүцэн хамгаалах орон зайд орсон онгоцуудын хоёр нь Хятадын Н-6 бөмбөгдөгч онгоц, Оросын дөрвөн Ту-95 бөмбөгдөгч онгоц, хоёр Су-35 сөнөөгч онгоц байсан аж. Хэдийгээр агаараас эсэргүүцэн хамгаалах бүс рүү нэвтэрсэн ч Өмнөд Солонгосын агаарын хилийг зөрчөөгүй гэж Штабуудын дарга нарын нэгдсэн хороо онцолсон байна.
Эдгээр онгоцууд нь Орос, Хятадын хамтарсан холимог сургуулилалтад оролцож байсан онгоцууд гэж Өмнөд Солонгосын эрх баригчид мэдэгдсэн байна. Агаараас эсэргүүцэн хамгаалах бүсэд Орос, Хятадын онгоцууд нэвтэрсэн тул Өмнөд Солонгос хариуд нь F-15К сөнөөгч онгоцуудыг хөөргөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |