The Jerusalem Post сонин "Дэлхийн хамгийн нөлөө бүхий еврейчүүд" жагсаалтаа гаргажээ. Тус сонины редакци жил бүр энэ жагсаалтыг шинэчлэн гаргадаг бөгөөд жагсаалтыг энэ жил Украины Ерөнхийлөгч тэргүүлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг 2022 онд "дэлхий дахины гэгээнтний дүр" болсон, Украиныг тойрсон үйл явдал өрнөж буй энэ үед хамгийн нөлөө бүхий еврей төдийгүй өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн нөлөөтэй хүн хэмээн сонины редакц онцолжээ.
Энэ жагсаалтын хоёрдугаарт Израилийн Ерөнхий сайд Яир Лапид бичигдсэн бол гуравдугаарт Францын Ерөнхий сайд Элизабет Борн бичигдсэн байна. Түүнчлэн эхний 10 байранд Израиль дахь АНУ-ын элчин сайд Том Найдс, Израилийн Ерөнхий сайд асан Биньямин Нетаньяху нар багтсан байна. Харин наймдугаар байрт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен бичигджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |