Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Москва хотод Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нарын уулзалт болж өнгөрлөө.
Энэ уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Украин руу халдсан явдлыг НҮБ-ын Дүрмийг зөрчсөн хэрэг хэмээн нэрлээд олон газарт, тэр дундаа Мариуполийн "Азовсталь" үйлдвэрт хүмүүнлэгийн коридор байгуулахын тулд хамтарсан бүлэг байгуулахыг санал болгожээ.
Үүний хариуд Путин, бүхий л коридор нээлттэй, Мариуполийн "Азовсталь" дээр байлдааны ажиллагаа явагдахгүй байгаа хэмээн хариулсан байна. Путин хэдэн өдрийн өмнө "Азовсталь" үйлдвэр рүү давшихаа зогсоож, үйлдвэрийг бүрэн бүслэхийг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд тушаасан юм. Харин Украины эрх баригчдын мэдээлж байгаагаар "Азовсталь" үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр буудалцаан үргэлжилж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |