Дайн эхэлснээс хойш Украинд 217 хүүхэд амиа алдсан талаар Украины Ерөнхий прокурорын газар мэдээлснийг ВВС агентлаг дамжууллаа.
Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-ний өдөр дайн эхэлснээс хойш 217 хүүхэд амиа алдсан бол 391 хүүхэд шархадсан байна. Дайны үеэр хамгийн их хүүхэд хохирсон мужууд нь Донецк, Киев, Харьков мужууд байгааг прокурорын газар онцолжээ.
Даваа гарагт НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар Украины дайнд амиа алдсан энгийн иргэдийн тоог зарлаж байлаа. НҮБ-ын тооцоолсноор, хоёрдугаар сарын 24-нөөс хойш 2665 энгийн иргэн амиа алдсаны 195 нь хүүхэд байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |