Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдсан өдрөөс хойш дэлхийн улс орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьж, улмаар байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа тул Оросын эсрэг тавьсан хоригуудаа өргөжүүлсээр байгаа юм.
Энэ удаад АНУ-ын Сангийн яам Москвагийн эсрэг тавьсан хоригоо өргөжүүлж байгаагаа зарлалаа. Хоригт Оросын найман иргэн, 29 байгууллага багтжээ. Америкийн зах зээл, санхүүгийн институтуудтэй харилцах боломжгүй болсон байгууллагуудын дунд хөлөг онгоц үйлдвэрлэх корпораци, алмаз олборлох компани багтжээ.
Түүнчлэн эдгээр байгууллагуудын захирлуудын эсрэг ч хориг тавьсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |