Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян багийн “Дэл-Үзүүр” гэдэг газар Тус сумын харьяат иргэн Л 03.16-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.17-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Л /84 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Өмнөдэлгэр сумын чиглэлд 19:40 цагт явсан бөгөөд 22:20 цагт цагт очиж хоножээ. Улмаар өнөөдөр өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Уншиж байна |