Наймдугаар сарын дунд үеэс эхлэн Афганистаны эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөн Кандагарт цэргийн парад зохион байгуулсан талаар Евроньюс агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, талибууд АНУ-ын цэргүүдийг гарсны дараа олзолсон техник ашиглан парад зохион байгуулж, Кандагарын нисэх буудлыг хотын төвтэй холбох төв замаар цэргийн машины цуваа явж өнгөрсөн гэнэ. Энэ үеэр чанга яригчаар шашны холбогдолтой дуу хөгжим эгшиглэж байжээ.
Талибууд одоогоор цэргийн ангиудыг өөрчлөн байгуулах, нэршлийг нь солих ажил хийж байгаа юм. Тэд энэ долоо хоногт "Талибан" бүлэглэлийг дэмждэг хүмүүсийг 10 гаруй мужийн захирагчаар томилсны дээр цагдаагийн газрын удирдлагуудыг ч сольжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |