11 дүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон талт хэлэлцүүлэг эхэллээ “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.045 гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ Улаанбаатарт -1 хэм хүйтэн байна Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна ХААН Банк LinkedIn Learning-ийн Rising Star шагналыг Монголоос анх удаа хүртлээ Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуултай болсноор кибер аюулгүй байдал хангагдах боломж бүрдэнэ Д.Отгонжаргал: Цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй
Гаитид гурван өдрийн гашуудал зарлав
2021-08-17

Гаити улсад наймдугаар сарын 14-ний өдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Байгалийн гамшгийн улмаас 1419 хүн амиа алдаж, 7000 орчим хүн гэмтэж бэртсэн хэмээн тус улсын Иргэний хамгаалалтын газар мэдээлжээ. Өчигдөр гэхэд л амиа алдсан хүмүүсийн тоог 1297 гэж зарлаж байсан юм. 

 

Газар хөдлөлтийн улмаас 37 мянган барилга сүйрсэн байна. Аврагчид нуранган доороос хүмүүс хайх ажлаа үргэлжлүүлж байгаа гэнэ. Байгалийн гамшигийн улмаас олон хүн амиа алдсан тул Гаитигийн эрх баригчид гурван өдрийн үндэсний гашуудал зарлажээ. 

 

Эргэн сануулахад, Гаитид наймдугаар сарын 14-ний өдөр 7,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь Гаитигийн нийслэл Порт-о-Пренс хотоос баруун зүгт, 125 км зайд байсан гэнэ. Гаити улсын Ерөнхий сайд Ариэль Анри улс даяар нэг сарын хугацаатай онц байдал зарлажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин