Коронавируст халдвар (COVID-19)-ыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гадна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Ховд, Дорнод, Орхон аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторид шинжилгээ хийж оношлох боломжтой болжээ.
Өмнө нь ХӨСҮТ-ээс гадна Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид коронавиусийг илрүүлэх шинжилгээг хийх боломжтой байсан бол ийнхүү нийт зургаан газар зэрэг COVID-19 вирусийг оношилж эхэллээ.
Тус лабораторуудад COVID-19 вирусийг 15-20 минутад шинжилгээний хариу гарах түргэвчилсэн болон полимаризын гинжин урвалаар оношилж байна. Хүний цусанд вирусийн эсрэг бие үүссэн тохиолдолд түргэвчилснээр оношлох боломжтой. Харин полимаризын гинжин урвалын хувьд сорьцыг шинжилж 12-24 цагийн дотор хариуг гаргаж байгаа аж.
Г.Сүрэн
Уншиж байна |