ШУУД: УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг дэмжсэнгүй
2019-11-14

 

Чуулганы хуралдаан түр завсарлалаа

 

17:10 цаг: 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь чуулганы хуралдаанаар дэмжигдсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэгтгэх үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгож, чуулганы хуралдаан түр завсарлалаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах саналыг нэгтгэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дүгнэлтийг чуулганы хуралдаанд уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бүхэл нь батлах юм байна. 

 

Д.Эрдэнэбат: Бидний зөвшилцлийн үр дүн гарсангүй

 

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооноос гаргасан саналаар санал хураалт явуулав. АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг гаргаж, байнгын хорооноос дэмжигдээд байгаа юм. Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх саналыг дэмжлээ. Дараагаар нь "УИХ-ын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмаар явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшигч, болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө" гэсэн саналд гишүүд байр сууриа хэллээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

 

 

-Үндсэн хуулийн зөвшилцөл үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Энэ санал бол АН-аас гаргаж байгаа санал. Энэ бол өнөөдрийн асуудал биш Монголын хөгжлийн 20-30 жилийн асуудал. Энэ саналаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувь заяа шалтгаална хэмээв. 

 

Ингээд санал хураалт явууллаа. Санал хураалтад 69 гишүүн оролцож, 41 гишүүн дэмжсэнээр, холимог тогтолцоогоор санал өгөх заалт дэмжигдсэнгүй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн санал хураалтад нийт гишүдийн 4/3 буюу 57 гишүүн дэмжсэнээр санал дэмжигддэг заалттай.  Үүний дараагаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

 

-Бидний зөвшилцлийн үр дүн гарсангүй. АН гурван санал тавьсанаас хоёр нь уналаа. АН өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө бие биедээ итгэлцэж явсан. Үндсэн хууль доголон байж болохгүй. Үндсэн хуулийг бүтэн байлгахын төлөө АН байсан. Өнөөдрөөс эхлээд АН-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй боллоо. 

 

О.Баасанхүү: Ерөнхий сайд нь өөрийн хамаатан садан, найз нөхдөөрөө танхимаа бүрдүүлвэл яах вэ

 

16:10 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намын гишүүнчлэлийн босгыг 20-аас дээш гишүүнчлэлтэй байхаар тогтоож байгаа аж. Энэ заалт нь  2020 оны сонгуулиар хэрэгжихгүй юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ард түмнээсээ асуух байсан. Энэ асуудал хэлэлцүүлгийн шатанд хасагдаж, хориг тавигдсанд үнэхээр харамсаж байна. Хөрөнгө мөнгийг Засгийн газраас гаргах боломж байсан. Мөн ирц хүрэхгүй гэсэн зохиомол зүйл гаргасан. Монголын ард түмэн улс төрийн идэвхтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал асуулгаа өгөх байсан. Тиймээс ирэх өдрүүдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар баахан баалуулах байх. Мөн холимог системийг оруулж ирэхээр ярьж байна. Жалга, довны ард түмэн гэж яриад байх юм. Хөдөөгийн ард түмнийг жалга довных гэж үзэж байна. Можаратори тогтолцоог авч явахаас өөр арга байхгүй, одоохондоо. Улсын хэмжээнд бодлого ярьдаг 26 гишүүн байна гэх юм. УИХ-ын гишүүд бодлогын асуудал л ярьдаг. 

 

Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд УИХ-д танилцуулна гэж байгаа. Хэрвээ Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хэмжээнд ах дүү, найз нөхдөө оруулж ирвэл яах вэ? УИХ буцаах асуудал бий юу?

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд та оролцсон. Ерөнхий сайд УИХ-д танилцуулж, чөлөөлж, огцруулна гэдэг төсөл өргөн барьсан. Энэ нь өөрчлөгдөхөөр болоод байгаа гэлээ. 

 

 

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан  саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулав. Ажлын хэсгээс зөвшилцөн оруулж ирж, хоёр дахь хэлэлцүүлгээр шийдвэрлэгдсэн "Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө" гэсэн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн байлаа. Уг саналд УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-2009 оноос хойш мөнгөний МАНАН байсан бол 2012 оноос хойш цусан төрлийн МАНАН болсон. Намыг дарга бөгөөд Ерөнхий сайд нь хэнтэй ажиллахаа өөрөө шийдэхээр байна. Сайд нь авсныхаа дараа намын санхүүжилтийг шийднэ. ҮХЦ-д "ланд крузер" машин бэлэглээд "сайдыг огцруулах" хуулийн заалт хүчингүй болгосон. Одоо огцруулах мянга түмэн сайд байна. Гадаа Болороо гээд охин хөлдөж үхэх гээд 10 хонож байхад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь өгзөг өмөөрөөд явж байсан. Саарал жагсаалт"-д оруулсан балай, салгасан өвгөнийг огцруулж юу нь болохгүй байна. Дараа нь төсөв дээр ямар хяналт тавих вэ? хэмээв. 

 

Ингээд санал хураалтаар гишүүдийн олонхи нь Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхийг дэмжлээ. Дараагаар нь 

 

 

Д.Лүндээжанцан: Бид сонгосон замаасаа ухрахгүй

13:30 цаг:

УИХ-ын чуулган цаг сунган хуралдаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 24 зүйлийн 52 заалтыг хөндөхөөр оруулж иржээ. Хэлэлцүүлгээр Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах АН-ын зөвлөлийн саналыг тусгахаар хэлэлцэж байгаа юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд орон нутгийн асуудал тусгагдалгүй орхигдлоо гэсэн байр суурийг хэлж байв. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: 

 

-Үндсэн хуульд нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болох, төвлөрлийг сааруулах талаар заалт оруулсан. Сумын Засаг даргыг иргэдээс сонгох заалт яригдаж байсан. Үүнийг ердийн хуулиар зохицуулахаар болсон. 21 аймгийн төвийг хот гэж нэрлэхээр бололцоог Үндсэн хуулиар нээж өгч байгаа. Нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалт энэчлэн орж ирсэн байгаа. 

 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: 

 

-Бид ардчиллыг гүнзгийрүүлж байгаа. Сонгосон замаасаа ухрахгүй. Засаад урагшаа явах ёстой. Олон улсын байгууллагаас зөвлөмж ч юм уу, шүүмж ч юм уу ирсэн гээд байгаа. Бид Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар ярьсан. Энэ асуудал 2020 оны сонгуулиар шийдэгдэхгүй. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж, нам байгуулна гэж байгаа. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

 

-Сумын Засаг даргыг иргэдээс сонгох асуудалд би зөрчилдөж байлаа. Эдгээс асуудлуудаас бид зөвшилцсөний хүчинд нааштай ойлголтод хүрээд явж байна. Гишүүн бүр тойрогтоо ажиллаж сонгогчдын саналыг авсан. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” хэлбэр нь мөн л муу байсан учир хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын “Демократия” хэлбэрийг (Ардчиллыг) магтан дуулж, засаглалын “Меритократия” хэлбэрийн талаар “А” ч байхгүй явна. Яана даа!!!
2019-11-14
зочин:
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, намд өгсөн авилгал, танил тал, садан ураг төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт, төрийн албаны хуурамч шалгалт зэргээр нь биш, харин хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
2019-11-14
зочин:
Хуульч, эдийн засагч энэ бол мэргэжил ч биш, шинжлэх ухаан ч биш. Учир нь эдгээр ухагдахуунуудад ертөнцийн нэгдсэн зүй тогтол байдаггүй, зөвхөн янз бүрийн хачин, марзан урсгалууд л байдаг.
2019-11-14
зочин:
Өнөө үед дэлхийн 8 баян хүний хувийн өмч хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүний хувийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ийм шударга бус нийгмийг Америк ардчилал зах зээл бий болгодог. Өнөө үед Монголын нийт өмч хөрөнгө, мөнгөн хадгаламжийн 95 хувийг хэдхэн гэр бүл эзэмшиж, 5 хүрэхгүй хувийг 3 сая гаруй ард иргэд эзэмшиж байна. Ийм шударга бус нийгмийг Америк ардчилал, зах зээл 30-хан жилийн дотор Монголд бий болгов. Ийм нөхцөлд шударга ёс ярих нь утгагүй. Ийм нөхцөлд гагцхүү Хятад шиг нийгмийн баялагийн шударга хуваарилалтыг буюу марксист үзэл санааг л ярих хэрэгтэй. Бусад нь чалчаа үг!!!
2019-11-14
зочин:
Одоогийн МАН, АН гэгч нь 1990 оноос эхлэн Монгол орныг буруу замаар хөтлөж, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, ёс суртахууны уналт, авилгал, баян хоосны ялгаа, эх орныхоо баялагийг харийханд зарах үйлдэл, янхдалт, садар самуун, гэр бүл салалт зэрэг муу бүхнийг цэцэглүүлэн хөгжүүлж улс орны ирээдүйг нэн бүүдгэр болгосон дээрэмчдийн бүлэглэлүүд юм. Иймээс эдгээр намуудыг нэн даруй тараах хэрэгтэй. Эдгээр намын удирдагчид, гишүүдийн хэлсэн "Эх орон", "Ард түмэн", "Шударга ёс" гэсэн сүржин үгний цаана амин хувийнх нь албан тушаалын өчүүхэн эрх ашиг нуугддаг!!
2019-11-14
зочин:
Өнөө үед дэлхийн хамгийн баян 8 хүний өмч, хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүмүүсийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ээ шударга ёс уу? Энэ яавч шударга ёс биш. Ийм шударга бус ёс тогтоодог үзэл санааг Ардчилал, Чөлөөт зах зээл гэдэг. Харин энэ шударга бус ёсыг дэлхий дахинд устгах үзэл санааг Марксист үзэл гэдэг. Өнөөдөр Хятадын ухаалаг удирдагчид Марксист үзэл санааг дээдлэн Хятад улсыг шударга ёсны дагуу гайхалтай хөгжүүлэн, шударга ёсны үлгэр дуурайлал болж байна. Харин Америкийн шуналт удирдагчид цөөн хэдхэн хүнийг хэмжээлшгүй баяжуулах үзэл санаа буюу Ардчилал, Чөлөөт зах зээлийн үзэл санааг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхийн төлөө үхэн хатан тэмцэж байна. Монгол орон 1990 онд Америкчуудын энэ ов мэхэнд орсон бөгөөд өнөө үед хэдхэн гэр бүл Монголын бүх өмч, хөрөнгө, мөнгөн хадгаламжийг эзэмшиж, 3 сая ард иргэд үгээгүй ядуучууд боллоо. Иймд Монгол орныг энэ аймшигт ядуурлаас гагцхүү Марксист үзэл санааг дээдэлсэн цоо шинэ Коммунист нам л аварч чадна. Өөр зам энэ ертөнц дээр үгүй болой.
2019-11-14
зочин:
Төрийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид төрийн төлөө, ард түмний төлөө ажилладаг, хувийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид хувийн эрх ашгийн төлөө ажилладаг гэсэн агуу их К.Марксын сургаал үнэн болохыг Монголын практик амьдрал XXI зуунд яруу тодоор баталж байна. Үндсэн хуулинд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, бололвсролын салбар 100 хувь төрийн өмчлөлд байна гэсэн заалт оруулаагүй цагт монгол улс хэзээ ч, хэзээ ч, хөгжихгүйгээр үл барам тусгаар тогтнолоо алдаж мэднэ!!!
2019-11-14
зочин:
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
2019-11-14
зочин:
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд оржээ.
2019-11-14
зочин:
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
2019-11-14
зочин:
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төрийн болон амины өмчийг дээдлэх, хувийн өмчийг устгах үзэл санааг марксизмын үзэл санаа гэнэ. Тэгвэл амины болон хувийн өмч нь ямар ялгаатай вэ? Өөрийхөө хөдөлмөрөөр өөрийнхөө бүх хэрэгцээг 100 хувь баталгаатай хангадаг өмчийг амины өмч гэнэ. Харин бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэнэ. Жишээлбэл, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал хонинууд нь амины өмч болно. Харин хонио бусдаар маллуулж бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлжвөл хонинууд нь хувийн өмч болж хувирна. Агуу их К.Маркс нь амины өмчийг бус, гагцхүү чухам ийм бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг хувийн өмчийг л устгахын чухлыг хүн төрөлхтөнд зааж өгсөн юм.
2019-11-14
зочин:
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
2019-11-14
зочин:
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
2019-11-14
зочин:
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2019-11-14
зочин:
Хятадын удирдагчид 1990 онд Тян Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солирсон оюутан залуучуудынхаа бөөрийг нь сугалаад хаячихсан. Монголын удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон оюутан залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд нь Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, өрийн дампуурлаараа дэлхийд гайхагдав.
2019-11-14
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2019-11-14
зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын (Америкийн) эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг өнөөгийн АН, МАН гэгч дээрэмчдийн хоёр бүлэглэл өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2019-11-14
зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2019-11-14
зочин:
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
2019-11-14