ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай албан ёсны хэлэлцээ хийж, 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал Монгол, ОХУ-ын хооронд найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн баримт бичгийг хугацаагүй болгож, хоёр улсын хооронд шинэ хуудас нээсэн гэж Монгол Улсын Ерөхийлөгч Х.Баттулга хэвлэлийнхэнд хийсэн мэдээлэлдээ дурдлаа. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин дайны үед Монголын ард түмэн Зөвлөлт оронд тусалж, 500 гаруй мянган морь, бусад зүйлийг бэлэглэж байсныг онцлон дурдаад энэ удаагийн айлчлалаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт эрчимтэй хөгжүүлэх, ялангуяа эдийн засгийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулж байгааг дурдлаа.
Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-ын баатар Г.К.Жуковын хөшөөнд хоёр улсын төрийн тэргүүн цэцэг өргөсөн юм. Дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцоно.
Ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өндөрлөнө.
ОХУ 100 тэрбум рублийн экспортын зээлийг төмөр зам, эрчим хүчний салбарт зарцуулах хүсэлт тавьжээ
Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурлаа
Н.Энх