ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ОУВС: Монгол Улсад нэмж 36 сая ам.долларын санхүүжилт олгоно
2018-11-01

Олон Улсын Валютын Сан /ОУВС/-ын Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээг өчигдөр хэлэлцэж баталсан талаар тус байгууллагын албан ёсны цахим сайтад нийтэлжээ. Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж олгохоор болсон байна. Мөн ОУВС-аас гадна донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг үргэлжлүүлэн авах уян хатан нөхцөлтэй боломжийг тус улсад олгожээ.

 

 

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 157.24 сая зээлжих тусгай эрх буюу 217.33 сая ам.долларын санхүүжилтийг аваад буй юм.  ОУВС-ын зөвлөл “Монгол Улс үүргээ сайн биелүүлж, уналтад ороод буй эдийн засгаа сэргээхээр бүхий л боломжоо ашиглан, сахилга баттай ажиллаж байгаа ” гэж мэдэгджээ.

 

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын эдийн засаг сайжирч байна. Бодлогыг хүчтэй хэрэгжүүлэх, гадаад орчинд дэмжлэг үзүүлэх зэрэг хосолсон арга хэмжээ нь эрх баригчдын хувьд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн тоон зорилтуудад гүйцэтгэлийг биелүүлэхэд тусалсан.

 

Хэдийгээр зарим саатал гарсан боловч бүтцийн өөрчлөлтийн тусаар шинэчлэл болон дэвшил гараад байна.

 

ОУВС, Монгол Улстай өнгөрсөн 2015 оны тавдугаар сарын 24-ний өдөр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг баталсан билээ.  Энэхүү хэлэлцээр батлагдах үед 434 сая ам.доллартай тэмцэх хэмжээний мөнгийг төсөвт баталсан юм.

 

Монгол Улсын Засгийн газар засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж ОУВС-гийн  дэмжлэгтэйгээр тогтворжиж, төсвийн алдагдал болон өрийг бууруулах, гадаад валютын нөөцөө дахин босгох, тогтвортой, хүртээмжтэй, өсөлтийг дэмжих зорилготой билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongoliin toriig dendyy deerelhchih umaa, tord ni dandaa noil umnuud baidag bolohoor
2018-11-03
Зочин:
Наа чинь томчуулын халаасны мөнгө л байшд
2018-11-01