Х.Баттулга: Наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр
2018-07-11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж:

“Наадамчин олон монголчууд аа,

Манай улсад морилон ирсэн гадаадын жуулчид, анд нөхөд өө

Монголын төрт ёсны их цэнгэл – МОНГОЛ НААДАМД тавтай морилно уу.

 

Бидний өвөг дээдэс нэн эртнээс морьдынхоо хурдыг, биеийнхээ хүчийг, харааныхаа хурцыг сорьж, ид хаваа гайхуулан нааддаг байсан нь агуулгаа хадгалж, хэлбэрээ цагийн аяст тохируулан хөгжүүлж ирсэн уламжлал өнөөдрийг хүртэл хадгалж яваагийн тод илрэл нь МОНГОЛ НААДАМ юм. Түүх сөхвөл бөх барилдаж, үзэгчид тойрон баясч буйг дүрсэлсэн хадны зураг Монголын маань газар нутгаас олдсон нь 9 мянга гаруй жилийн өмнөх Шинэ чулуун зэвсгийн үед хамааралтай байдаг юм байна. Энэ бол наадам лавтай 9 мянга гаруй жилийн түүхэн уламжлалтай болохыг харуулсан тод баримт юм.

 

Дэлхийн олон улс үндэстнүүд хуран цуглаж, цэнгэн баясахдаа хурд, хүч, авхаалж самбаагаа сорих эрмэлзэлтэй байдгаас спортын цэнгээн наадмууд үүсч, уламжлал болсон гэж үздэг. МОНГОЛ НААДАМ бол нүүдэлчин ард түмнүүдийн хувьд эртний грекийн Олимпийн наадмаас дутахааргүй ач холбогдол, нэр хүндтэй их цэнгэл наадам байсаар ирсэн билээ.

 

Монголчууд наадмын үеэр сөргөлдөөн, зөрчил тэмцлээ зогсоож, эв эеийг эрхэмлэн элдэв улстөржилт, талцлаас ангид наадахыг эрхэмлэж, мөрдөж ирсэн. Наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр, энэ бол спортын их цэнгүүн юм. Үеийн үед ийм л байсан. Өнөө цагт ч өвгөдөөс өвлөсөн уламжлалаа даган сайхан наадаж байна.

 

Үндэстний оршин тогтнолын үндсийн үндэс нь өв соёл, түүх уламжлал бөгөөд түүнийг амьдруулагч, үеэс үед дамжуулан тээгчид нь ард түмэн байдаг. Монгол наадам амьд, сонирхолтой, хосгүй байгаагийн уг шалтгааныг мэргэн ардын минь сэтгэлд бий гэж санадаг. Наадамчин олон та бүхэн монгол соёлоо хадгалж, өвлүүлж, бахархаж, биширч ирсний гавьяагаар МОНГОЛ НААДАМ өнөөдөр олон ардаа баясган, гадны жуулчдыг татсаар байгаа гэдэгт би итгэдэг. Наадамчин олондоо, өв соёлоо олон мянган жил авч яваа ард түмэндээ баярлалаа.

 

МОНГОЛ НААДАМ бол спортын уралдаан тэмцээнээс гадна бидний өв уламжлал, үндэсний соёл урлагийг бахдан харах өргөн боломжийг олгодог цэнгүүн билээ. Монголын дуу гэвэл моторын дуу биш морьтон ардын гайхам соёл, урлаг болохыг хүрэлцэн ирсэн зочид, жуулчид минь дэргэдээс нь харж, мэдрээсэй гэж монгол наадамчид хүсэж байна.

 

Монгол Улсад зорин ирсэн гадаадын жуулчид, анд нөхдөдөө Монгол наадмын мэндийг тусгайлан дэвшүүлье. Та бүхэн Монголын сайхан оронд минь тав тухтай аялж, ихийг үзэж хараарай. Ахин дахин ирж байгаарай. Монголчууд та бүхнийг хэзээд найрсгаар хүлээн авах болно.

 

Ингээд Үндэсний их баяр цэнгэл – МОНГОЛ НААДАМ эхэлж байгааг Та бүхэнд дуулгая.

Морьд бүхэн хурдан байг, сум бүр мэргэн тусаг, бөх болгон бяртай байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол наадам өнөд оршиг ээ.

Өлзий жаргалан үүрд уртад нэмэгдэх болтугай” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
zochin:
Mongolian President Battulga has resigned.
2018-07-14
zochin:
President Battulga, Mongolian President, is a bad man.
2018-07-14
Тогоо:
Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан . эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын дарга М. Энхболд, ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбат, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах. Даанч яав даа Баттулгаа. Тохирчихлоо гэжуу.
2018-07-12
@:
Шинэ Стадион барихыг уриалахын байх бодсон чинь Гадаадын зочидод мэндчилгээ хэлээд
2018-07-11
Тогоо:
Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан . эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын дарга М. Энхболд, ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбат, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах. Даанч яав даа Баттулгаа. Тохирчихлоо гэжуу.