Австралийн гайхамшигт хадан цохио болох Улуру хад руу авиралт хийж байсан Японы жуулчин амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Амиа алдсан жуулчин 76 настай эрэгтэй гэнэ.
Цагдаагийнхан “Жуулчныг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч тэрээр эмнэлэгийн тусламж авч чадалгүй амиа алдсан. Түүний үхэлтэй ямар нэгэн сэжигтэй зүйл олдоогүй” хэмээн мэдэгджээ.
Жуулчныг нисдэг тэргээр ойролцоох эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийсэн болохыг Японы албаныхан мэдээлсэн байна.
Жил бүр уг бүс нутгийг үзэж сонирхохоор хамгийн багадаа 250 мянган жуулчин ирдэг аж. 2010 онд тус бүсэд нэг жуулчин амиа алджээ.
1950 оноос хойш 97 хүн хад руу авиралт хийж байхдаа амиа алдсан бөгөөд эрх баригчид өвөрмөц тогтоцтой Улуру хад руу авирахыг хориглохыг дэмжжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |