Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж байна
2018-02-07

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт  томилолтоор ажиллаж байна. Тэрээр орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулна. Мөн тэдний санал хүсэлтийг сонсож тулгамдаад байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм.

 

Ерөнхий сайд томилолтынхоо үеэр Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий иргэдэд цол, өргөмжлөлийг нь гардуулж, хэд хэдэн сумын эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 
 
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ард иргэдтэйгээ ойр ажиллах нь зөв. Шийдэх асуудал их бий. Анхны айлчлалаа зөв газраасаа эхэлж байнаа
2018-02-07
ard:
ard irgedteigee uulzaj bodol sanaliig ni sonsoh heregtei tulgamdsan asuudal zunduu bgaa
2018-02-07