Элэгний С вирустэй байсан 112 хүн бүрэн эдгэрчээ
2017-12-12

УИХ-ын гишүүн, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийн санаачилгаар Архангай аймгийн хүн амын вирүст хепатитын шалтгаант элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилготой “Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжиж байна. 

 

 

Төслийн хүрээнд 40-65 насны 21 700 иргэний 81.3 хувь буюу 17 594 хүнийг С вирусын эрт илрүүлэг шинжилгээнд хамруулснаас 3449 иргэн буюу 19.5 хувь нь С вирустай болох нь батлагдсан байна. Өнөөдрийн байдлаар С вирус илэрсэн 1644 хүнийг С вирусын эмчилгээнд хамруулснаас 732 хүн эмчилгээгээ дуусгаж, 3 удаагийн шинжилгээнд орсон 112 хүн бүрэн эдгэрсэн гэж уулзалтын эхэнд Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа хэлэв.

 

Тэрбээр “Өнгөрсөн 09 дүгээр сарын 09-ны өдөр “Элэгний эмгэггүй Архангай 2” төслийг албан ёсоор эхлүүлсэн. Манай сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дотрын эмч болон лаборант нарт С вирусын илрүүлэг шинжилгээг зохион байгуулах арга зүйн сургалт явуулж, оношлогооны урвалж болон дагалдах материалыг тараасан. Энэ хүрээнд зорилтот бус насны 18-40, 65-аас дээш насны иргэдийг элэгний В, С вирусын шинжилгээнд хамруулж эхлэсэн байгаа. Мөн цаашдаа энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг шийдэх, анхан шатны эрүүл мэндийн төвүүдийг эрт илрүүлгийн загвар төв болгон өргөжүүлэх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэв.

 

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг төслийн эхний шат амжилттай хэрэгжлээ гээд “Дэлхийн бусад улс орнууд ийм богино хугацаанд төслөө үр дүнтэй хэрэгжүүлж чадаагүй байдаг юм. Иймээс бид энэ туршлагыг сурталчлах тал дээр анхаарал хандуулж ажиллах ёстой” гэж онцлон хэлжээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Uneheer buyantai ajil hiijee, Bayar hyrgie!
2017-12-12