“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо.
Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ. Тухайлбал эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчнаа сойно.
Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ. Холимог багийн төрөл нь “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтснаар энэ жилээс багийн ДАШТ энэ системээр явагдахаар боллоо. Холимог багийн төрөл нь эмэгтэй 57, -70, +70, эрэгтэй 73, 90, +90 кг-д зохион байгуулагдана. Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслаах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллана. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ.
ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг:
Эрэгтэй
60 кг: Ганбатын Болдбаатар
Дашдаваагийн Амартүвшин
66 кг: Ганболдын Хэрлэн
73 кг: Ганбаатарын Одбаяр
81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
90 кг: Гантулгын Алтанбагана
-100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
+100 кг: Найдангийн Түвшинбаяр
Өлзийбаярын Дүүрэнбаяр
Эмэгтэй
48 кг: Мөнхбатын Уранцэцэг
52 кг: Чинтогтохын Аззаяа
Бишрэлтийн Хорлоодой
57 кг: Доржсүрэнгийн Сумъяа
Лхагватогоогийн Энхрийлэн
63 кг: Болдын Ганхайч
Балдоржийн Мөнгөнчимэг
70 кг: Батбаатарын Хулан
+78 кг: Баттулгын Мөнхтуяа
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |