Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын сайд Ж.Батсуурь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг жил бүр өөрчилж ирснийг цуцалж, 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийн дагуу бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан. Баг ангийн буюу I-II дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас III-V ангийн сурагчид зургаадугаар сарын 1-нээс тус тус эхэлнэ.
Сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна. Энэ хувиар цаашид өөрчлөгдөхгүй юм.
|
Нийслэлийн ЕБС-ийн сурагчид |
Хөдөө, орон нутгийн ЕБС-ийн сурагчид |
Нэгдүгээр улирал |
Бүх ангийн сурагчид 11/03- 11/9-нийг дуустал /нэг долоо хоног/
|
|
Хоёрдугаар улирал |
I-V ангийн сурагчид
|
|
12/29-01/18 /гурван долоо хоног/ |
12/29-01/11 /хоёр долоо хоног/ |
|
|
VI-XII ангийн сурагчид
|
|
|
01/5-01/18 /хоёр долоо хоног/ |
01/5-01/11нэг долоо хоног |
Гуравдугаар улирал |
Бүх ангийн сурагчид 03I/23-04/5 /хоёр долоо хоног/ |
Бүх ангийн сурагчид 03/23-04/5 /хоёр долоо хоног/ /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ |
Дөрөвдүгээр улирал |
I-II ангийн сурагчид тавдугаар сарын 25-наас
|
|
III-V ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс
|
||
VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 7-ноос
|
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |