Өнгөрсөн оны есдүгээр сард хуралдсан Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор М.Болорыг үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Алтайг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
Тэгвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Алтайг жинхэлж, гүйцэтгэх захирлаар томилсон байна.
Х.Алтай нь 2011-2014 онд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.
В.Бат
Уншиж байна |