Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
“Хааны эрэлд” –ийг нээлээ
2016-05-23

Гэрэл зургийг MPA.MN

 

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага эхэллээ. Энэ удаагийн сургуулилтад зургаан тивийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил арав дахь удаагаа болж буй тус сургуулилтын нээлт өчигдөр болсон. Ирэх сарын 4-нийг хүртэл Улаанбаатар хотноо үргэжлэх юм.

 

Тус арга хэмжээ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техник, сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.

 

Арга хэмжээний нээлтийн үеэр энэ жилийн сургуулийн талаар Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн төлөө байгууллага”-ын ажиллагааны офицер Х.Ловэлл "Хааны эрэлд" сургуульд 2015 онд дэлхийн 23 орны цэргийн алба хаагчид оролцож байсан бол энэ жил дэлхийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна" гэдгийг онцлосон.

 

Бригадын генерал Д.Ганзориг "Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 онд хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлж байлаа. Хоёр талын хамтарсан сургууль маань 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлснээр өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхи, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн арга хэмжээний нэг болж өргөжөөд байна. Энэ жилийн “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөөх санаачилга” хөтөлбөртэй хамтран 4 удаагийн төлөвлөлтийн шатны хурлаар хэрэгжүүлэн, бэлтгэлийг ханган зохион байгуулахад бэлэн болоод байна.

 

Сургуулийн хүрээнд энхийг сахиулагчдыг бэлтгэх, олон орны цэрэг эрст туршлагааа солилцох боломжийг олгохоос гадна хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулж ирснээрээ онцлог. 2004 оноос хойш 80 мянга гаруй иргэдэд эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээнд хамруулсан бол 2006 оноос барилга инженерийн хүрээнд мөн адил хүмүүнлэгийн ажил зохион байгууллаа. Хөдөө орон нутаг болон нийслэлийн захын дүүргүүдэд байрлах сургууль, цэцэрлэг, дотуур байрууд, өрхийн эмнэлгийн барилга байгууламжид засвар хийх, худаг, халуун усны байр барих зэрэг тусламжийн ажиллагааг АНУ-ын барилгын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулж ирсэн. Энэ нь энхийг сахилах чадвар чадамжаа дээшлүүлэхээс гадна иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан арга хэмжээ юм" хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин