А.Мөрөн хэмээх 24 настай хөлбөмбөгийн тамирчин залуу Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрээр энэ сарын 10-нд Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн баг болох Rangsit FC -д шалгуулахаар мордох гэж байна. А.Мөрөн Монголын үндэсний шигшээ багт тоглодог ба одоогоор АНУ-д суралцдаг. Тэрээр үргэлж мэргэжлийн хөлбөмбөгийн багт тоглох боломжыг эрэлхийдэг байсан.
6
Rangsit FC -н ерөнхий дасгалжуулагч Япон улсын иргэн Ёошиаки Маруяма хэлэхдээ "Би А.Мөрөнгийн тоглолтын бичлэгийг үзсэн. Тэр сайн техник болон бөмбөг залах чадвартай байсан. Би түүнийг сайн тоглогч гэж бодож байна. Би түүний тоглолтыг хармаар байна. Хэрэв тэр сайн тоглож чадвал бид түүнтэй гэрээ байгуулах болно" хэмээжээ.
7
Японы бизнесмэн, хүүхдийн хөлбөмбөгийн клубын Fc Sumida Ulaanbaatar ерөнхийлөгч Такаши Моримото нь А.Мөрөнг Тайланд руу явах боломжийг нээж өгсөн хүн юм. Такаши Моримото нь жилийн турш Мөрөнгийн тоглолтын бичлэгийг дэлхий даяархи хөлбөмбөгийн клубууд руу илгээсэн байна. Эцэст нь Rangsit FC хариу өгч А.Мөрөн Тайланд явахаар болсон байна. Такаши Моримото "Тэр сайн авъяаслаг тоглогч тиймээс мэргэжлийн тоглогч болж чадна. Би түүнийг мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
6
Моримото Такаши Японы бизнесмэнүүдээс А.Мөрөнгийн АНУ-гаас Тайланд явах онгоцны зардлыг нь гаргуулж өгөөгүй байсан бол өөрөө зардлаа гаргах байсан. Тиймээс А.Мөрөн Монголын компаниуд өөрийг нь ивээн тэтгэж мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогч болоход нь тус төхөм болоосой хэмээн хүсэж байна. Ямартаа ч А.Мөрөн энэ сарын 10- нд Тайданд улсад очиж 11-нээс гурван долоо хоногын шалгаруулалт нь эхэлнэ. Монголын ард түмэн Мөрөнгийн амжилтыг дэмжэхийг хүсье.
Б.Мөнх-Эрдэнэ
Уншиж байна |