Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 308 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулжээ. Үүнээс 180 нь төрийн өмчийн цэцэрлэг байсан бол 128 нь хувийн цэцэрлэг байсан байна. Тэгвэл энэ жил хувийн 58 цэцэрлэг шинээр ашиглалтад орж 1200 хүүхэд хамрагдах боломжтой болсон байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 64, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгт өргөтгөл барьснаар хамрагдах хүүхдийн тоо 125-аар нэмэгдсэн аж. Харин нийслэлийн хэмжээнд 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг 24 цэцэрлэг байдаг юм байна.
Э.Сувд
Уншиж байна |