Хөх хотод Цас, мөсний наадам болж байна

Хөх хотод Цас, мөсний наадам болж байна

ӨМӨЗО-ны Хөх хотод нэгдүгээр сарын 17-ны өдөр Цас, мөсний наадмын нээлтийн ёслол болжээ. Энэ талаар Хятадын Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Улаан-Үд хотын оршин суугчдын 59 хувь нь хүүхдүүдэд цэргийн бэлтгэл орохыг дэмжиж байна

Улаан-Үд хотын оршин суугчдын 59 хувь нь хүүхдүүдэд цэргийн бэлтгэл орохыг дэмжиж байна

ОХУ даяар ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдад анхан шатны цэргийн бэлтгэлийн хичээл орохоор болсон. Энэ хүрээнд оршин суугчид шинэчлэлтийг хэрхэн хүлээж авч байгаа судалгааг Буриадын нийслэл Улаан-Үд хотод хийжээ. 

Дэлгэрэнгүй
Сөүлийн Ганнам дүүрэгт гал гарсны улмаас олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Сөүлийн Ганнам дүүрэгт гал гарсны улмаас олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Ганнам дүүргийн захад байх энэ ядуусын хорооллыг Сөүлийн хамгийн сүүлчийн энэ төрлийн хороолол гэж нэрлэдэг. Энд хэт шавааралдуулан барьсан олон барилга байдаг аж. Эрх баригчдын мэдээлснээр, орлого багатай хүмүүс оршин суудаг хэдэн зуун барилга энд байдаг юм байна.

Дэлгэрэнгүй
Европын 11 орон Украинд цэргийн тусламж үзүүлнэ

Европын 11 орон Украинд цэргийн тусламж үзүүлнэ

Европын орнуудын шинэ тусламж нь эдгээр онруудын нөөцөөс бүрдэх бөгөөд нөхцөл байдлыг харилцан ойлголцож байгаагийн илэрхийлэл хэмээн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаас гаргасан хамтарсан мээдгдэлд онцолжээ. Түүнчлэн холбоотнууд болон түншүүдээ энэ жишгийг дагаж, Украинд дахин дэмжлэг  үзүүлэхийг уриалсан байна.

Дэлгэрэнгүй
Британийн түргэн тусламжийн ажилтнууд болон сувилагчид ажил хаяжээ

Британийн түргэн тусламжийн ажилтнууд болон сувилагчид ажил хаяжээ

Эрх баригчид зохих шийдвэрийг гаргахгүй бол ээлжит алхам хийж, ажил хаялт зарлах өдрүүдийг нэмж, улс орон даяар эмнэлгийн дунд мэргэжилтнүүд бүгд ажил хаялтад нэгдэнэ гэж Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн анхааруулжээ.

Дэлгэрэнгүй
Жүжигчин Алек Болдуиныг санаандгүй байдлаар хүний аминд хүрсэн хэргээр буруутгана

Жүжигчин Алек Болдуиныг санаандгүй байдлаар хүний аминд хүрсэн хэргээр буруутгана

Украин гаралтай зураглаач Галина Хатчинс 2021 оны 10 дугаар сард зураг авалтын үеэр амиа алдсан юм. Тухайн үед Болдуин гар буу ашиглах хэсгийн зургийг авч байсан бөгөөд Болдуины буунд байлдааны зориулалттай сум байжээ. Улмаар буудаж буй хэсгийн зураг авах үед Болдуин гар бууны гохыг дарж, сум Галина Хатчинсийг онож хөнөөсний дээр киноны найруулагч Жоэл Соуз ч мөн суманд өртөн шархадсан харамсалтай хэрэг гарч байв. 

Дэлгэрэнгүй
COVID-19 эрчимтэй тархсан үед хятадууд хуурамч эмээр өөрсдийгөө эмчилж байна

COVID-19 эрчимтэй тархсан үед хятадууд хуурамч эмээр өөрсдийгөө эмчилж байна

Цаашлаад ч халдвар, нас баралтын тоо огцом нэмэгдэнэ гэж олон улсын судалгааны байгууллагууд таамаглаж байна. Үүнд мэдээж хятад цагаан сар ч ихээхэн нөлөөлөх юм. Зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэнээр, халдварын тархалтын цар хүрээ өргөжиж, нэгдүгээр сарын 13-27-ны өдрүүдэд Хятадад 62 сая хүн халдвар авч болзошгүй гэж Британийн Airfinity судалгааны компани тооцоолжээ.

Дэлгэрэнгүй
Энтони Хопкинс түүхэн цувралд Ромын эзэн хааны дүр бүтээнэ

Энтони Хопкинс түүхэн цувралд Ромын эзэн хааны дүр бүтээнэ

Холливудын жүжигчин Энтони Хопкинс "Those About to Die" түүхэн цувралд гол дүр бүтээхээр болжээ. Энэ талаар The Hollywood Reporter сэтгүүл мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Хятадын эрдэмтэд шумуулыг вакцин тээгч болгохоор төлөвлөж байна

Хятадын эрдэмтэд шумуулыг вакцин тээгч болгохоор төлөвлөж байна

Хятадын судлаачид шумуулыг амьтдад зориулсан вакцин болгон хувиргахаар төлөвлөж байгаа гэнэ. Генетикийг нь өөрчилсөн шумуулууд мал аж ахуйд үржүүлдэг мал амьтныг хазсанаар төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх боломжтой болно гэж эрдэмтэд тооцоолж байгаа талаар South China Morning Post сонин мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Тайванийн Гадаад хэргийн сайд: Хятад 2027 онд Тайвань руу довтолж болзошгүй

Тайванийн Гадаад хэргийн сайд: Хятад 2027 онд Тайвань руу довтолж болзошгүй

Хятад улс 2027 онд Тайвань руу түрэмгийлэх оролдлого хийж болзошгүй гэж Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву мэдэгджээ. Түүний өгүүлснээр, 2027 онд Ши Жиньпин дөрөв дэх удаагаа Хятадын даргын албан тушаалд очих тул болгоомжлох шаардлагатай гэнэ. Энэ талаар Скай Ньюс хэвлэл дамжуулжээ. 

Дэлгэрэнгүй
Төвдөд цасан нуранганд даруулж найман хүн амиа алджээ

Төвдөд цасан нуранганд даруулж найман хүн амиа алджээ

Нэгдүгээр сарын 17-ны үдэш Төвөдийн өөртөө засах орны Ньингчи хотоос холгүйхэн цас нурсны улмаас олон хүн амиа алдсан талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Аргентинд онгоц хулгайлсан этгээдүүд онгоцтойгоо сүйрчээ

Аргентинд онгоц хулгайлсан этгээдүүд онгоцтойгоо сүйрчээ

Хөнгөн моторт онгоц нь нутгийн фермерийн эзэмшлийнх байсан гэнэ. Энэ онгоц Вилья Анхелын агаарын клубын ангарт байсан бөгөөд таван этгээд ангарыг эвдэн орж, онгоцыг хулгайлж ниссэнийхээ дараахан осолдсон нь энэ аж. Онгоцны хэлтэрхийг хөөрөх зурвасаас долоон километр зайнаас олсон бөгөөд гэмт этгээдүүдээс хэн нь ч амьд гарч чадаагүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Шинэ Зеландын Ерөнхий сайд огцрох хүсэлтээ гаргажээ

Шинэ Зеландын Ерөнхий сайд огцрох хүсэлтээ гаргажээ

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн нэгдүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэл хийж, огцрохоор болсноо зарлалаа. Тэрбээр цаашид улс орныг удирдах хүч алга хэмээн мэдэгдээд хоёрдугаар сарын эхэн гэхэд албан тушаалаасаа буухаар болсноо онцолсон байна. 

Дэлгэрэнгүй
Финланд улс уран олборлох Европын анхны улс болно

Финланд улс уран олборлох Европын анхны улс болно

Атомын цахилгаан станцын түлш зориулалтаар ашигладаг ураныг Финланд улс олборлохоор болжээ. Одоогоор Европын холбооны нэг ч улсад уран олборлодоггүй юм. 

Дэлгэрэнгүй
Броварыд гурван өдрийн гашуудал зарлалаа

Броварыд гурван өдрийн гашуудал зарлалаа

Украины Бровары хотод нисдэг тэрэг осолдож олон хүн амиа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Бровары хотод гурван өдрийн гашуудал зарласан талаар УНИАН мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Сербийн Ерөнхийлөгч ОХУ-ыг шүүмжилж, Крым, Донбассыг Украины нутаг гэв

Сербийн Ерөнхийлөгч ОХУ-ыг шүүмжилж, Крым, Донбассыг Украины нутаг гэв

Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич Орос улс Украин руу түрэмгийлснийг буруушаажээ. Тэрбээр Блүмберг агентлагт өгсөн ярилцлагадаа, Крым, Донбасс Украинд харьяалагдах ёстой хэмээн онцолсон байна. 

Дэлгэрэнгүй
Оросын хотуудад Днепрт амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж байна

Оросын хотуудад Днепрт амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж байна

Оросын армийн цохилтын уламас Днепр хотод амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөх хэсгүүд Оросын хотуудад бий болсон талаар Медуза мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй

"Чи хятад хүн" гэсэн бичигтэй гоймонг Тайваньд зарахыг хоригложээ

Тайваньд "Чи хятад хүн" гэсэн бичигтэй гоймонг дэлгүүрүүдэд худалдахыг хоригложээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Зеленский: Нисдэг тэрэгний осол ердийн нэг золгүй явдал байгаагүй

Зеленский: Нисдэг тэрэгний осол ердийн нэг золгүй явдал байгаагүй

Нэгдүгээр сарын 18-ны өдөр Украины Бровары хотод нисдэг тэрэг осолдож, дотор нь зорчиж явсан Украины Дотоод хэргийн сайд болон түүний нэгдүгээр орлогч зэрэг олон хүн амиа алдсан юм. 

Дэлгэрэнгүй
Их Британи Украинд 200 хуягт техник өгнө

Их Британи Украинд 200 хуягт техник өгнө

Их Британийн Засгийн газар Challenger 2 танк 14 ширхэгийг өгөхөөр болсон талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Үүн дээр нэмээр 200 нэгж хуягт техникийг Украинд өгөхөөр болжээ. Энэ талаар Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жолитэй хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Мөн ийм тооны хуягт машин өгөхөөр болсноо Канадын тал зарлаж байв. 

Дэлгэрэнгүй