Европын 11 орон Украинд дахин цэргийн тусламж үзүүлэхээ амлажээ. Нэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт Эстонийн Тапа хотын ойролцоох цэргийн баазад болсон, Эстони, Латви, Литва, Польш, Их Британи болон бусад орнуудын батлан хамгаалахын сайд нарын уулзалтын дүнгээр эдгээр онрууд Киевт урьд хожид байгаагүй өргөн цар хүрээтэй тусламж үзүүлэхээ амласан байна.
DW агентлагийн дамжуулснаар, Европын 11 орон Украинд байлдааны үндсэн танк, хүнд артиллери, агаараас эсэргүүцэн хамгаалах систем, сум хэрэгсэл өгөхөөр болжээ.
Европын улс орнуудын үзүүлэх цэргийн тусламжид Stinger зөөврийн зенит пуужингийн комплекс, С-60 зенит артиллерийн комплекс мөн цэргийн алба хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөрүүд багтаж байгаа аж.
Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллесын мэдэгдсэнээр, тус улс Украинд Brimstone танкийн эсрэг пуужинг 600 нэгжийг өгөхөөр болжээ. Энэхүү өндөр технологийн зэвсэг нь "байлдааны талбарт Украин давамгайлах байр суурь эзлэхэд нь туслах чухал зэвсэг" гэж Бен Уоллес онцолсон байна.
Харин Дани улс Францад үйлдвэрлэсэн Caeser гаубиц 19-ийг өгөх бол Литва улс 125 сая еврогийн тусламж үзүүлэх юм. Эстони улс 155 болон 122 мм-ийн хэд хэдэн агубиц, тэдгээрийг тээвэрлэх ачааны машин, танк эсэргүүцэгч Carl Gustaf гранатомет 100 гаруйг Украины талд хүлээлгэн өгөхөөр болжээ.
Европын орнуудын шинэ тусламж нь эдгээр онруудын нөөцөөс бүрдэх бөгөөд нөхцөл байдлыг харилцан ойлголцож байгаагийн илэрхийлэл хэмээн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаас гаргасан хамтарсан мээдгдэлд онцолжээ. Түүнчлэн холбоотнууд болон түншүүдээ энэ жишгийг дагаж, Украинд дахин дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |