ОХУ даяар ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдад анхан шатны цэргийн бэлтгэлийн хичээл орохоор болсон. Энэ хүрээнд оршин суугчид шинэчлэлтийг хэрхэн хүлээж авч байгаа судалгааг Буриадын нийслэл Улаан-Үд хотод хийжээ.
Улаан-Үд хотод SuperJob байгууллагын хийсэн судалгаагаар, хотын оршин суугчдын 59 хувь нь сурагчдад тавдугаар ангиас нь эхлэн цэргийн бэлтгэл оруулахыг дэмжиж байгаа гэсэн дүн гарсан байна. Харин 25 хувь нь эсэргүүцэж байгаа бөгөөд "хүүхдүүдээ цэрэгжүүлмээргүй байна", "сурагчдад хэт их ачаалал өгнө" хэмээн татгалзсан шалтгаанаа тайлбарлажээ.
Судалгаанд оролцсон эрчүүд эмэгтэйчүүдээс илүү цэргийн бэлтгэлийг дэмжиж байгаа аж. Цэргийн бэлтгэлийн хичээлийг эмэгтэйчүүдийн 56 хувь нь, харин эрчүүдийн 70 хувь нь дэмжжээ. Насны ангиллаар, 34 хүртэлх насныхны 44 хувь нь, харин 45-аас дээш насныхны 76 хувь нь цэргийн бэлтгэлийн хичээлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |