Атомын цахилгаан станцын түлш зориулалтаар ашигладаг ураныг Финланд улс олборлохоор болжээ. Одоогоор Европын холбооны нэг ч улсад уран олборлодоггүй юм.
Евроньюс агентлагийн мэдээлснээр, 2024 оны зунаас Соткамо дахь Талвиваар орд газраас уран олборлож эхлэхээр төлөвлөж байгаа талаар Terrafame төрийн өмчийн компани мэдэгджээ.Одоо энэ орд газраас цахилгаан машины батарей үйлдвэрлэхэд ашиглагддаг никель, кобальтыг олборлодог аж.
Компанийн мэдэгдсэнээр, газраас олборлох нэг килограмм хүдэрт ойролцоогоор 17 миллиграмм уран агуулагдах бөгөөд жилд 200 тонн орчим уран олборлож чадна гэж тооцоолж байгаа юм байна. Уран олборлох төсөлд 20 сая еврогийн хөрөнгө оруулалт хийжээ. Цаашлаад энд олборлосон ураныг хилийн чанад руу экспортлох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |