Их Британийн Засгийн газар Challenger 2 танк 14 ширхэгийг өгөхөөр болсон талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Үүн дээр нэмээр 200 нэгж хуягт техникийг Украинд өгөхөөр болжээ. Энэ талаар Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жолитэй хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Мөн ийм тооны хуягт машин өгөхөөр болсноо Канадын тал зарлаж байв.
"Украинд туслах тал дээр Их Британи дараагийн алхмыг хурдан хийхээр шийдэж, нөхөддөө Challenger2 байлдааны үндсэн танкууд, хүнд артиллери болон бусад хуягт техникээс 200 нэгжийг өгөхөөр боллоо" хэмээн Клеверли мэдэгджээ.
Үүнээс өмнө, нэгдүгээр сарын 15-ны өдөр Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгдэл хийхдээ Challenger 2 танкнаас 14 ширхэгийг Украинд өгөхөөр болсон талаараа онцолсон юм. Түүнчлэн Украины цэргийн алба хаагчдыг энэ танк болон артиллерийн зэвсгүүдийг ашиглаж сурахад зориулан Британийн зааварлагчид сургалт явуулахаар болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |