Хятадын судлаачид шумуулыг амьтдад зориулсан вакцин болгон хувиргахаар төлөвлөж байгаа гэнэ. Генетикийг нь өөрчилсөн шумуулууд мал аж ахуйд үржүүлдэг мал амьтныг хазсанаар төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх боломжтой болно гэж эрдэмтэд тооцоолж байгаа талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Шумууланд хазуулсны дараа амьтдад урт хугацааны дархлааны хариу урвал тогтдогийг мэргэжилтнүүд баталсан байна. Энэ инновацийг зэрлэг амьтад дээр ч ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ.
Шумуулыг "нисдэг вакцин" болгох энэ туршилт амжилттай болвол устаж буй амьтдыг аврахад ашиглах боломжтой болно гэж Хятадын эрдэмтэд үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |