Тайваньд "Чи хятад хүн" гэсэн бичигтэй гоймонг дэлгүүрүүдэд худалдахыг хоригложээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, эх газрын Хятадаас хууль бусаар оруулж ирсэн лосыфэнь гоймог дэлгүүрүүдэд зарахыг хоригложээ. Ийнхүү хориглох болсон шалтгаан нь зарим гоймонгийн савлагаан дээрх бичигтэй холбоотой гэнэ. "Чи хятад, би ч хятад. Энгийнээр хэлвэл бид нэг цустай" гэсэн бичиг зарим бүтээгдэхүүний саван дээр бичээстэй байжээ.
Эрх баригчдын мэдээлснээр, эх газрын Хятадаас 8,5 тонн гоймонг хууль бусаар нэвтрүүлсэн аж. Тайванийн оршин суугчид Хятадын цахим дэлгүүрүүдээс энэ гоймонг захиалан, арал дээр авчран дамлан зардаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |