Д.ТРАМП КРЫМЫГ ОХУ-Д ӨГӨХ УУ?...

img

Ромын Пап Гэгээн Францискын оршуулах ёслол бямба гарагт болж өнгөрсөн. Гэгээн Францискийн оршуулгын ёслолд дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон бөгөөд нийтдээ 130 орчим улсын төр, засгийн тэргүүн оролцжээ. Энэ ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч, Дональд Трамп Владимир Зеленский нар албан бус уулзалт хийж буй ёслолын танхим дахь зураг цахим орчинд түгсэн юм.

Дональд Трамп, В.Зеленский нарын албан бус уулзалт "маш товчхон" болсон гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын аль аль нь уулзалтын талаар дурдсангүй.  Тэгвэл уулзалтын уур амьсгал, талууд ямар сэдвээр яриа өрнүүлсэн тухайд Германы Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус тайлбар хийсэн байна. Тэрээр, “ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сүүлчийн санал хол явахгүй. Гал зогсоохын золиос нь Украины нутаг дэвсгэр юм бол ийм хэлэлцээрийг зөвшөөрөх ёсгүй. Хэрэв АНУ-ын саналын Украин хүлээн зөвшөөрөхдөө тулсан бол жилийн өмнө ийм сонголт хийж болох л байсан. Тиймээс АНУ-ын саналыг хүлээж авна гэдэг бол бууж өгөхтэй адил шийдвэр". гэжээ.

АНУ-ын саналд Украиныг НАТО-д элсүүлэхгүйг гал зогсоох санал хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлмэгц Их Британи-Франц тэргүүтэй сайн дурын эсвэл Украинд аюулгүй байдлын баталгаа олгоно гэж заасан байна. Мөн АНУ-ын зүгээс ОХУ-ын хяналтад буй байгаа Запорожжиа цөмийн станцыг авч улмаар дайсагнагч Орос, Украины талуудыг эрчим хүчээр хангах санал тусгажээ.

ОХУ 2022 онд Украин руу дайрч эхэлсэнээс хойш Украины газар 20 хувьд хяналтаа тогтоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ