Холливудын жүжигчин Энтони Хопкинс "Those About to Die" түүхэн цувралд гол дүр бүтээхээр болжээ. Энэ талаар The Hollywood Reporter сэтгүүл мэдээлсэн байна.
Найруулагч Роланд Эммерихийн энэ төсөл Peacock стриминг сервис дээр гарах юм байна. Цувралд Энтони Хопкинс "тулаанд шалгарсан дайчин, 10 жил үргэлжилсэн цуст иргэний дайны дараа эрх мэдэлд хүрсэн" эзэн хаан Веспасианы дүрийг бүтээх аж.
Эзэн хаан Веспасиан язгууртан гаралгүй анхны хаан байсан бөгөөд тэрбээр тариачны ач, морьтны хүү байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |