Сөүлийн Ганнам дүүрэгт гал гарсны улмаас олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ

img

Сөүлийн Ганнам дүүргийн захад байрлах ядуусын хорооллын олон зуун хүнийг гал түймрийн улмаас нүүлгэн шилжүүлжээ. Энэ талаар KBS телевиз мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гал түймэр өглөө эрт гарсан бөгөөд хорооллын галыг унтраахаар 170 гал сөнөөгч, 53 техник, долоон нисдэг тэрэг ажиллаж байгаа аж. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгүүд дээр дүүргийн дээгүүр өтгөн хар утаа гарч байгаа нь харагдана. Энэ хорооллын олон арван барилга галд автжээ.

 

Ганнам дүүргийн захад байх энэ ядуусын хорооллыг Сөүлийн хамгийн сүүлчийн энэ төрлийн хороолол гэж нэрлэдэг. Энд хэт шавааралдуулан барьсан олон барилга байдаг аж. Эрх баригчдын мэдээлснээр, орлого багатай хүмүүс оршин суудаг хэдэн зуун барилга энд байдаг юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Солонгост өдөр бүр гал түймэр гарч л байдаг
2023-01-22
Аймшгийн заваан газар байна лээ хөөрхий яаж ийм юманд амьдардаг байнаа чихцэлдэнэ гэдэг аймаар үнэр танар ёооё
2023-01-21
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-01-20
zochin:
manai hylgaichuud bayachuudiin horoolold ni huistai uvul tendee ytaanaas hol bdag gee biz dee.
2023-01-20
Юм шүгэлцэн дүүрэг үү? Шахцалдаад үхлээ шатаад үхлээ гэнэ .олон хүний аминд хүрсэн муу ёрын газар вэ
2023-01-20
Газрыг нь шаах гээд албаар л тавьж дээ
2023-01-20